МАН, МАХН хамтран Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Монгол Улсад улстөрийн хүчин байгуулдагдсаны түүхт 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан МАН, МАХН-ын удирдлагууд хамтран Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
[su_quote]Улстөрийн нам байгуулагдсаны 100 жил ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-ний энэ өдөр Монгол Ардын нам байгуулагдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг эхлүүлж байжээ.[/su_quote]
Цэцэг өргөх ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх болон УИХ-ын зарим гишүүд, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ЕНБД Б.Тулга нарын хүмүүс оролцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.