Өмнөговийн Хүлэгүүд, Эс Жи Эйпс багууд хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Өмнөговийн Хүлэгүүд, Эс Жи Эйпс багууд хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Монголын Сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд лигийн 2026-2027 оны шинэ улирал аравдугаар сарын 1-ний өдөр "M Bank Arena"-д албан ёсоор эхэллээ. 

Нээлтийн тоглолт "Эс Жи Эйпс" болон "BCH Knights" багуудын өрсөлдөөнөөр улирал салхиа хагалсан юм. Үүний дараа өнгөрсөн жилийн аваргууд болох "Өмнөговийн Хүлэгүүд" болон "Сэлэнгэ Бодонс" багууд финалын дахин тоглолтыг үзүүлж, хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь өндөлзүүлсэн гайхалтай тоглолтыг толилууллаа.

Тус тоглолтод Эс Жи Эйпс баг 107:90 харьцаатайгаар Би Си Эйч Найтс багийг буулгаж авсан бол Өмнөговийн Хүлэгүүд баг 71:66 харьцаатай Сэлэнгэ Бодонс багийг буулгаж авсан юм.

Аравдугаар сарын 3-нд  нийт гурван тоглолт явагдсан юм. Тухайлбал: 

Дээд лигт шинээр орж ирсэн "Ти Эл Жи Түшиг багана" баг дээд лигийн аварга "Эрдэнэт Майнерс" багийг хожсон нь дээд лигт бэлэн гэдгээ батлан харуулсан юм. Тус тоглолтонд МУГД О.Баярцогт, МУГТ С.Тулга нар хоорондоо маргаснаар талбайг чөлөөлсөн юм. 

Дараагийн тоглолт өнгөрсөн жилийн хагас шигшээд шалгарсан "Хаан шонхорууд" баг, нэр болон бүтцийн хувьд нэлээдгүй өөрчлөлт гарсан "Соно Бродерс" багийн хооронд өрнөсөн юм. Тэнцүүхэн өрнөсөн тоглолтод эцсийн мөчид Хаан Шонхорууд 82:81 харьцаатай ялалт байгуулсан юм.

Энэ өдрийн сүүлийн тоглолт шигшээ багийн тоглогч Т.Ууганбаяраар хүчээ зузаатгасан "Дархан Юнайтед" баг дээд лигт дэвшин орж ирээд буй "Барууны дайчид багуудын тоглолт байлаа. Тус тоглолтод 77:65 харьцаатай "Дархан Юнайтед" багийн ялалтаар өндөрлөсөн юм. 

Аравдугаар сарын 4-нд Үндэсний дээд лигийн шилдэг 4 баг хоорондоо учраа таарав.

Эхний тоглолтд сүүлийн 3 жил дараалан түрүүлээд буй Өмнөговийн Хүлэгүүд баг "Би Си Эйч Найтс багийг 85:75 харьцаатай буулгаж авсан юм. 

Сүүлийн тоглолт өнгөрсөн жил хагас шигшээд тааран тоглосон Сэлэнгэ Бодонс, Эс Жи Эйпс багийн хооронд өрнөж, 79:99 харьцаатай "Эс Жи Эйпс" багийн илт давамгайллаар өндөрлөсөн юм. 

Ингэснээр Өмнөговийн Хүлэгүүд, Эс Жи Эйпс багууд хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Өнөөдөр дээд лигийн талбайд "Ти Эл Жи Түшиг багана, Хаан Шонхорууд мөн Эрдэнэт Майнерс, Барууны Дайчид багуудын тоглолт болно.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.