УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "чөлөөтэй" гэжээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "чөлөөтэй" гэжээ

УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс нийт 95 гишүүн сууж байна.

Үүнээс гадаад томилолттой-3, дотоод томилолттой-2, эмнэлгийн чөлөөтэй-3, чөлөөтэй-1 гишүүн, бусад гэх шалтгаанаар 11 гишүүн чуулгандаа ирээгүй байна. 

Эндээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, У.Отгонбаяр нар дотоод томилолттой яваа бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Л.Гантөмөр, А.Ундраа нар гадаад томилолттой гэжээ. 

Бидний мэдэж байгаачлан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадам үзээд, дэд ахлагч "албан тушаал"-тай Японд явж байсан билээ. 

ae3bd4596a29419da41474cd9dd06986cfd336391509498b8b9b8fd308f2461d

Харин Д.Батбаяр, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд эмнэлгийн чөлөөтэй байна. 

cd7ddc875ec8424fb6a406896ea1a920

Бусад шалтгаан буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар 11 гишүүн ирээгүй байна. Харин чуулгандаа ирээгүй гишүүдээс ганцхан гишүүн "чөлөөтэй" байгаа нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. 

Түүнийг ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй ч өнгөрсөн 7 хоногт БНСУ-аар дамжин Сингапур ниссэн талаар бид мэдээлсэн. 

Гэвч МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал өнөөдөр сэтгүүлчийн асуултанд "Л.Оюун-Эрдэнэ гишүүн гадаадад ажилтай яваа" гэх тайлбарыг өгсөн юм. Түүний гадаадад яваа ажил чухам юу вэ?

Тэр оргож явна уу гэх асуулт дахиад л гарч ирж байна....

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.