Канадад сурч буй дүрээр оргон зайлсан үеэл Х.Нямбаатарын араас Л.Оюун-Эрдэнэ ч бас шувуу болоод ниссэн үү?

Канадад сурч буй дүрээр оргон зайлсан үеэл Х.Нямбаатарын араас Л.Оюун-Эрдэнэ ч бас шувуу болоод ниссэн үү?

Нэгэн цагт Х.Нямбаатар хуулийн салбар толгойлж, үеэл Л.Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайдын сэнтийд тухалж хамтдаа бүхний хаан мэт аашилж явсан цаг саяхан.

Тэд энэ хоршлынхоо үед 5ш нэртэй ажиллагаа хийж улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийг “шувуу”, “шүүр” ажиллагаагаараа шүүрч, үргээж явсан. Гэхдээ тоотойхныг… 

Харин өнөөдөр үеэлүүд өөрсдөө шувуу болон эх орноосоо үргэн нисчихээд байгааг хүмүүс тэр бүр анзаарахгүй байх шиг. Канадад сурч байгаа хэмээн өөрийгөө нэрлэж, цагийн зөрүүгээрээ үе үе “сошиал агсам” тавих болсон Х.Нямбаатар үнэн хэрэгтээ монголоос оргон зайлчихаад байгаа нь энэ юм.

Түүнийг эрүүгийн хуулийн 22.1-ээр шалгаж байгаа бөгөөд яллагдагчаар татах тогтоол танилцуулах гэхээр ийн гадаадад буюу Канадад орогноод байгаа хэрэг. Нэгэнт яллагдагчаар татах тогтоолтой танилцаагүй учир интерполоор ч эрэн сурвалжлах эрх үүсдэггүйг эрхбиш хуулийн сайд асан хүн мэдэхийн дээдээр мэднэ.

Ийн Канадад “сурч байгаа” дүрээр шувуу болон үргэж ниссэн үеэл Х.Нямбаатарынхаа араас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ч мөн үргээд ниссэн талаар бид мэдээлсэн. Учир нь Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Солонгосоор дамжин Сингапур луу ниссэнийг эх сурвалжууд баталж буй. Ингэхдээ солонгост хамгаалалтын ажилчдаа хаяад зугтсан талаар ч мэдээлэл бий.

Яг л Нямбаа үеэлийнхээ араас яллагдагчаар татсан тогтоолтой танилцахаас зугтаасан бололтой. Мэхт мэхэндээ гэж монгол түмний мэргэн үг бий. Бусдыг үргээж, ичээж, заримыг нь Филиппин, Малайзаас шүүрч авчирлаа хэмээн аархаж явсан үеэлүүд өөрсдөө нэгэнт шувуу болон халуун орныг зорьсон тул тэднийг одоо шүүрч эх оронд нь авчрах хэрэг монголын хууль, хяналтынханд тулгарч байна. Чухам хэн, хэзээ шүүрэх вэ?

Зургийг AI ашиглан бүтээв

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.