Жүдо бөхийн ДАШТ-нд өнөөдөр манай улсаас МУГТ Ё.Басхүү тэргүүтэй 4 жүдоч барилдана

Жүдо бөхийн ДАШТ-нд өнөөдөр манай улсаас МУГТ Ё.Басхүү тэргүүтэй 4 жүдоч барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооны 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжан улсын нийслэл Баку хотноо албан ёсоор эхэллээ.

 

Тус тэмцээнд дэлхийн 93 орны 622 шилдэг тамирчин, үүнээс 335 эрэгтэй, 287 эмэгтэй жүдочид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн нь 10 дугаар сарын 4-нөөс 11-ний хооронд үргэлжлэх бөгөөд дэлхийн шилдэг жүдочид цугларсан хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болж байна.

 

Тэмцээний эхний өдөр буюу 10 дугаар сарын 4-ний барилдаанууд амжилттай явагдаж, эрэгтэйчүүдийн -60 кг болон эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд зохион байгуулагч орны тамирчин Ахмад Юсифов түүхэн амжилт байгуулж, алтан медаль хүртсэн байна. Энэ нь Азербайжан улсын түүхэнд -60 кг-ын жингээс төрөн гарсан анхны дэлхийн аварга болж бүртгэгдлээ. 

May be an image of text
May be an image of text

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн өрсөлдөөн мөн сонирхолтой өрнөж, Японы жүдоч Вакана Кога дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрээр өмнөх жилийн дэлхийн аварга, Италийн Ассунта Скуттотой аваргын төлөө тунан үлдэж, ур чадвараараа илүүрхэн ялалт байгуулснаар медалийн цуглуулгаа баяжуулав. 

May be an image of text
May be an image of text

Манай улсаас -48 кг-ын жинд МУГТ Дэлхийн аварга Б.Баасанхүү шагналт 5-р байр эзлэв.

May be an image of martial arts and text
May be an image of martial arts and text

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 5-ны өдөр тэмцээн эрэгтэйчүүдийн -66 кг болон эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна. 

Манай улсаас 4 жүдоч барилдах юм
-66кг ДАШТ-й хошой хүрэл медальт МУГТ Ё.Басхүү
May be an image of martial arts and text
May be an image of martial arts and text
-66кг Будапешт их дуулгын мөнгөн медальт ОУХМ Ө.Бямбасүрэн
May be an image of text
May be an image of text
-52кг Ази тивийн аварга ОУХМ М.Нандин-Эрдэнэ
May be an image of text
May be an image of text
-52кг ОУХМ Б.Уранзаяа
May be an image of martial arts and text
May be an image of martial arts and text
нар өрсөлдөнө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.