Л.Оюун-Эрдэнэ, Б.Тулга нар буухаасаа хэдхэн хоногийн өмнө хилийн бүсүүдэд газар олгож, хууль зөрчжээ!
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 5-р сарын 28-нд 262-р тогтоол гарган "...Хилийн боомтын барилга байгууламжийг өргөтгөх зориулалтаар хилийн зурваст газар ашиглах зөвшөөрөл олгожээ". Ингэхдээ "Боомтын хөгжлийн корпорац" ТӨХХК гэгчийг байгуулж, тус газарт ашиглах зөвшөөрлийг олгосон байна.
Тухайлбал, Завхан аймагт Арцсуурийн боомтод 2449.3га, Баянтэс суманд 394 га талбай,
Ховд аймгийн Булган сум, Байтаг богдын боомтод 4222.4га талбай...гэх мэтээр нийт 10 боомтод газар олгожээ.
Гэвч энэ бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар татан буугдахаас хэдхэн өдрийн өмнө Л.Оюун-Эрдэнэ болон Боомтын сэргэлтийн сайд асан Б.Тулга нарын хамтран хийсэн ажил аж.
Зарим хилийн боомтуудад ажилладаг ажилтан, алба хаагчдын хэлж буйгаар Б.Тулга нар өөртөө зориулж "Боомтын хөгжлийн корпорац" ТӨХХК гэгчийг байгуулж, түүнийгээ ашиглах гэж энэхүү газар олголтыг хийсэн хэмээн үзэж байна.
Уг нь 2022 онд “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан байдаг. Ингэснээр хувь болон ААН-ийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулахыг таслан зогсоосон байдаг. Гэвч уг тогтоолыг зөрчин, өргөтгөл нэрээр хилийн бүсэд, тусгай хэрэгцээнд авсан газарт нэмж газар олгож байгаа явдалд хэн хариуцлага хүлээх вэ?
Зураг1: Хилийн бүсэд газар олгох тухай тогтоол

Зураг2: Хилийн бүсүүдэд олгосон газрын хэмжээ

Зураг3: "Боомтын хөгжлийн корпорац" ТӨХХК байгуулах тухай Засгийн газрын тогтоол

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.