Амбулторид үзүүлэхийн тулд хагас сар хүлээнэ гээд бод доо!
[su_quote]Эхнэр нь хорт хавдраар өвчилж, эхнэрээ эмчлүүлэхээр ОХУ руу явсан сэтгүүлч Н.Пунцагболд хорт авдар туссан хүнд юу тохиолддог, яаж энэ өвчинтэй тэмцэж байгаа талаар "Эдгэрлийн түүхээ хуваалцъя" нэртэй цуврал бичиж эхэлжээ.[/su_quote]
Сэтгүүлч Н.Пунцагболд:
-Хорт хавдар мөн байна гэдэг нь баталгаажлаа. Байх боломжгүй гээд итгэж өгөхгүй л байв. Ерөөсөө ч итгэхийг хүсдэггүй юм билээ. Яагаад бидэнд ийм зүйл тохиолдоно гэж. Эхнэр маань ёстой нэг хорхойд хоргүй хүн. Бусдыг гомдоохгүй гэж өөрөө гомдсоноо ч хэлдэггүй, бүх зүйлийг яс хийх гэж зүтгэдэг. Хүнд өгөх л юм байвал өгөх гэж боддог, өгдөг. Хэнтэй ч харилцсан эвтэйхэн инээгээд л, илүү дутуу зан гаргадаггүй. Ажил хийсэн ч 6, 7 хүний хийх ажлыг ч ганцаараа л нугалдаг. Ийм хүн юу буруу хийсэн гэж айхтар өвчин тусдаг билээ гээд итгэж өгөхгүй хэсэг явлаа.
[su_quote]Хими эмчилгээний амбулторид үзүүлэхээр цаг авлаа. Хүлээлэг нь хагас сар. Өдрөөс өдөрт бие нь муудаж байгаа хүнд хагас сар гэдэг урт. Танил тал байхгүй бол тэгээд хүлээгээд л суухаас өөр аргагүй. Хавдартай, тэр дундаа бие нь эрс муудаж байгаа хүмүүсийг яаралтай горимоор хүлээж авах, эмчлэх энэ тэр гэсэн менежмэнт ХСҮТ-д байхгүй. Харьцангуй гайгүй, бараг эдгэрсэн хүмүүстэй адилхан л ханддаг.[/su_quote]
Уг нь эмнэлэгт чинь нэг улаан, ногоон, цэнхэр ч бил үү, шинж тэмдгээр нь ангилаад, яаралтай үздэг хардаг юм байдаг даа. Манай хавдрын эмнэлэгт яагаад тийм юм байхгүй байгааг хэнээс асуухаа ч мэдэхгүй л явдаг.
Нэгэнт удаан хүлээхээс цааш тэр хооронд өөр ажил амжуулъя гээд Эрдэнэт хотод байдаг маш сайн Гүртэнг зорив. Манай дүү, бэр хоёр очиж үзүүлж харуулдаг хүн байсан юм. Маш хүнд онош сонсох гээд байна аа, хурдхан улсын эмнэлгүүддээ нарийн үзүүлээрэй гэж захиж байсан тэр хүн. Хүрээд ир, засаж сайжруулж болох юм байна гэж дуудлаа.
Баргийн юманд итгэдэггүй, өөртөө л итгэсэн нь зөв гэсэн муйхардуу бодолтой байсан хүн чинь эхнэрээ өвдөхийн цагт "Энэ хүн л аварч чадна" гэсэн бат итгэлтэйгээр Эрдэнэт рүү ах, бэр хоёртойгоо гараад давхив аа.
Энэ хооронд хоолоо идэж чаддаг байсан хүн тэрийгээ ч болив. Хоол залгиж чадахгүй, шингэн шөл л жаахан уудаг болж хүндэрсэн. Тэр үедээ учрыг нь сайн мэдээгүй юм. Одоо сайтар судалж мэдэх нь ээ, голтын хавдрын хамгийн их өгдөг шинж тэмдэг нь булчин суллах юм билээ. Бүх булчин нь сулраад, бүр юм зажилах ч тэнхээгүй болдог. Тухайн үед энэ шинж тэмдгүүд л ар араасаа илрээд, нэмэгдээд байсан хэрэг. Ямар ч байсан тухтай машинаар явъя гээд ахыгаа гуйгаад, Эрдэнэт давхисан хэрэг.
Очоод үзүүллээ. Хувилгаан, гүртэн гэхээр нь манай том том лам нар шиг сүм хийдтэй, тусдаа өрөөтэй, хааны сэнтий шиг том сандалтай байх юм гэж бодохгүй юу. Гэтэл ажилчдын автобус жолооддог, энгийн л нэг хүн байсан. Бусдад тус хүргэхдээ автобусандаа л үзчихдэг. Хүн байгаагаараа, боломж бололцооныхоо хэрээр өргөл барьц өгдөг, тэрийг нь л авдаг.
Яг л жинхэнэ Гүртэн. Тэр бүхнийг нь хараад итгэх итгэл улам нэмэгдэв. Үзлээ, хуур татлаа. Лусын айхтар хорлол байна, хоолойг нь боогоод, нэлээд хүндхэн байна. Засал сайн хийхгүй бол болохгүй л гэсэн. Тэгээд маргааш нь засал хийхээр болов. Юу бэлдэж ирэх ёстойг ч хэллээ.
[su_quote]Хамгийн сайхан үг нь, эхнэрт маань хандаад "Чи үхэх болоогүй хүн байна, эдгэрнэ санаа зоволтгүй" гэсэн. Хав харанхуйн дунд бэдэрч яваад гэрэл харсантай л адил баярласан даа, тэр үед.[/su_quote]
Эхнэрийнхээ оношийг сонсоод л булан тохой олдвол очиж уйлаад л. Хадам аав, ээж гэрт ирэхэд л уйлж давхиад л байсан л даа, би гэдэг хүн. Харин тэр үгийг сонсоод л "Эдгэрч чадна, юун уйлж унжиж суух" гэж өөртөө хэлээд л их зүтгэлийн замынхаа эрч хүчийг авсан.
Үзэж дуусаад явахын өмнөхөн багштан эхнэрт хандаад,
-Чи зүүдэлсэн зүүдээ хэр санадаг вэ гэж асууж байна. Эхнэр маань "Зүүдэлдэг ч тэр болгон санадаггүй юм, өглөө нь" гэлээ. Харин багш "Өнөө шөнө зүүдээ сайн манаж хоноорой" гэж захив. Маргааш өглөө нь босоод эхнэрээс "За зүүдэлсэн үү, санаж байна уу" гэж асуулаа. Зүүдэлсэн л гэж байна. Нэг хар муур өөдөөс нь хараад архирч байснаа хонины хувхай толгой болж хувирсан гэдэг юм. Бас л эвгүй зүүд байсан даа.
Өглөө нь арц, ганга, давс энэ тэр гээд засалд хэрэгтэй гэсэн зүйлийг цуглуулаад буцаад очлоо. Багштан "Одоо хуур татна. Юу сонсогдох нь вэ сайн мэдрээрэй" гэж байна. Багш ч хуураа татаад, тамхи сорж утаанд нь хараад л байв. Гэтэл надад яг бөмбөр нүдээд байгаа юм шиг "Түн түн, түн түн, түн түн" гэсэн гурав давтамжтай чимээ сонсогоод болдоггүй.
[su_quote]Хэсэг хугацаа өнгөрөөд багш "За юу сонсогдов" гэж асууж байна, байсан бүх хүнээс шүү. Хэн ч юм хэлсэнгүй. Би "Бөмбөр цохиод байгаа юм шиг сонсогдоод байна" гэлээ. Гэтэл тэр нь бөөгийн хэнгэргийн дуу байсан юмсанж. Өмнө нь нэг бөө дээр очсон байна. Тэр нэлээд том хаалт хийчихсэн байна. Муу юмыг нь засах гэхээр их, бага хэмжээгээр хаагаад болохгүй байна шүү. Санаж байгаад тэр бөө дээр очиж гаргуулаарай гэсэн.[/su_quote]
За тэгээд л арц, гангаа уугиулаад, эхнэрийн гарыг өргүүлж байгаад тойруулаад ариуллаа. Тэр хооронд багштан миний гар утсан дээр зураг дараад байсан юм. Эхний жижиг засал дууссаны дараа өнөөх авсан зургуудаа үзүүллээ. Гэтэл утаан дунд эхнэрийн суга, мөр, толгой хэсэгт хэд хэдэн хохимой толгой харагдаж байдаг байгаа. Бүр зураг дээр улаан, цагаан харагдаж байгаа юм даа. Хүнд ярихад итгэхийн аргагүй.
[su_quote]Дахиад утсан дээрээ хуурынхаа үзүүрээр заагаад "Энэ юу байна" гэлээ. Хараад сайн мэддэггүй. Гэтэл зурах маягтай үзүүлсэн чинь утаан дунд муурын дүрс байж таарав. Өнөөх урд шөнийн зүүдэнд орсон муур. Бас л итгэхийн аргагүй...[/su_quote]
Үргэлжлэл бий...
Та бүхэн Н.Пунцагболдын гэргийг эдгээх хандивын аянд нэгдэхийг хүсвэл
Хандивын данс: 5028583187
IBAN дугаар 50000500
Утас: 88096454
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.