Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс Самурай бондын хүүг төлөх тусгай санд төвлөрүүлж эхэлжээ

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс Самурай бондын хүүг төлөх тусгай санд төвлөрүүлж эхэлжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

“2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн байна.

[su_quote]Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 онд төлөгдөх Самурай бондыын 725 тэрбум, Евро бондын 500 сая долларын өрийг төлөх ёстой. Ингэхийн тулд энэ онд Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 800 тэрбумыг төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Quote[/su_quote]

Манай улсад зургадугаар сард санхүүгийн шалгалт орох ёстой. Энэ үед Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 450 тэрбум, арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд 800 тэрбум төгрөг төвлөрүүлэхгүй бол бол тус банк дампуурах, олон улсын зах зээлд Монголын Засгийн газрын нэр хүнд унах эрсдэлтэй.

Харин эргэн төлөлтөө сайн хйиж чадвал Хөгжлийн банк хэвийн ажиллаж, дахни санхүүжилт авах боломж бүрдэх юм байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.