Илон маск “Старлинк сервисес монголиа” компаниа Монголд байгуулжээ
Space X, Тесла моторс, Пэйпал компаниудыг үүсгэн байгуулагч Илон маск “Старлинк сервисес” Монголиа нэртэй компаниа Монголд байгуулжээ. Тэрээр 2022 оны 3-р сарын 21-ний өдөр буюу одоогоос сар гаруйн өмнө компаниа байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Илон маск дэлхий даяар интернэтийн хувьсгал хийхийг зорьж байгаа бөгөөд тэрээр өөрөө Монголд байгуулсан компанийнхаа эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Харин тус компанийн хувьцаа эзэмшигчээр Нидерландын хаант улсын Starlink Holdings Nedherlands B.V гэх байгууллага бүртгүүлсэн бол гүйцэтгэх захирлаар нь АНУ-ын иргэн Лаурен Эшли гэх хүн бүртгэлтэй байна.
'Starlink' төслийн талаар мэдээлэл хүргэхэд:
Илон Маск дэлхийн хүн амд тулгарсан интернэтийн асуудлыг шийдэхийн тулд 2015 онд ]SpaceX] компанийнхаа нэг салбар дээр суурилсан “Starlink” төслийг эхлүүлсэн байдаг.
"Starlink" компани нь сансарт хөөргөсөн хиймэл дагуулуудаар дэлхийн өнцөг булан бүрд интернет сүлжээ хүргэх төслийг эхлүүлж, эхнээсээ амжилтад хүрээд байгаа юм. Зорилго нь дэлхийн бүх улсыг хиймэл дагуулаар "Starlink"-ийн интернэт сүлжээтэй холбох. Энэ хүрээнд одоогоор 32 улс тус сүлжээнд холбогдсон ба энэ хүрээнд 2200 хиймэл дагуул сансарт хөөргөжээ.
“We Are Social” байгууллагын мэдээлснээр, 2022 оны эхээр дэлхий дээр ойролцоогоор таван тэрбум хүн интернетэд холбогдсон гэсэн тооцоог гаргажээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн 7 тэрбум хүний 38 орчим хувь нь ямар нэгэн байдлаар интернэт ашиглаж чадахгүй байгаа гэсэн үг. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ үзүүлэлт буурч, интернэт хэрэглэгчдийн тоо жилд 3-4 орчим хувиар буурч байгаа юм байна. Тиймээс ч Илон Маск дэлхийн хүн амд тулгарсан эл асуудлыг шийдэхээр ийнхүү ажиллаж байна.
Харин манай улсад салбар компаниа байгуулснаар манай улсын өнцөг булан бүрт интернэтийг саадгүй, өндөр хурдаар авах, ашиглах болмж бүрдэнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.