Эрүүл мэндийн сайд С.Энхболд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд  Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Энэ үеэр иргэдээс эм болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 25 санал хүсэлт утсаар ирж, 30 гаруй иргэдтэй сайд биечлэн  уулзав. Мөн ЭМЯ-ны газрын дарга нар 11-11 утсаар ярьсан  иргэдтэй  шууд холбогдож санал хүсэлтийг шийдвэрлэлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ирж буй  бүх санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, шийдвэрлэх боломжгүй санал хүсэлтийг  холбогдох газрын  дарга нарт болон харьяа байгууллагын дарга нарт үүрэг өгч  асуудлыг нь судлан  шийдвэрлүүлэх үүрэг өглөө. 2022 оны  дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд 11-11 төвийн утсаар  эрүүл мэндийн салбартай холбоотой 326 санал, гомдол ирснээс 294-ийг нь шийдвэрлэж, 34-ийг нь холбогдох байгууллагуудад шилжүүлээд байна. Цаашид ЭМЯ зүгээс иргэдийг санал хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллах болно гэдгийг Эрүүл мэндийн сайд энэ үеэр онцлов. Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн даваа гарагт 11-11 төвд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзаж байгаа билээ.

222 1 1024x682
33333 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.