“HAPPY ART - HAPPY FAMILY” Гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд шалгарлаа

“HAPPY ART - HAPPY FAMILY” Гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд шалгарлаа

Дэлхийд алдартай зураач Ромеро Бритто -н үүсгэсэн "Happy Art урлагийн төрлийн бүтээлийг олон нийтэд сурталчлан түгээн ойлгуулах зорилгоор ХХБ-с "Happy Art – Happy Family гар зургийн  уралдааныг Харандааны хаан групп болон Faber-Castell Mongolia-тай хамтран зарласан билээ.

Уралдаан 04.13-05.02-ны өдрийн хооронд амжилттай үргэлжилж, нийт 336 бүтээл оролцсон юм.  Мэргэжлийн шүүгчдийн багийнхны хувьд шилдэг 3 бүтээлийг шалгаруулах нь маш хүнд ажил байлаа. Түүнчлэн зохион байгуулагчдын хүлээлтээс давсан тоо ширхгээр бүтээл ирсэн юм. Тиймээс шүүгчдийн баг болон зохион байгуулагчид зөвлөлдөж нэмэлтээр тусгай байранд 6 бүтээл шалгаруулаад байна.

Shuugch 01 1024x1024
Shuugch 02 1024x1024

Мэргэжлийн шүүгчдийн баг нь бүтээлийн уран сэтгэмж, бүтээлч байдал, зурах техник зэргийг харгалзан шилдгүүдийг шалгаруулсан юм. Шилдгүүдийг шалгаруулж өгсөн шүүгчдийн багтаа талархал илэрхийлье.

  • П.Цэгмид /МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Зураач/
  • С.Цогтбаяр /МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Зураач/
  • С.Заяасайхан /Зураач/
  • Н.Ганзориг /Faber-Castell Mongolia удирдлага/

Мөн уралдаанд идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлсэн бүх гэр бүлдээ талархал илэрхийлж гарын бэлэг гардуулах болсныг дуулгахад таатай байна.

Өөрийгөө дайчлан, оюун бодол, авьяас билгээ зориулан уралдаанд оролцсон хүүхдүүд та бүхэнд баяр хүргэж, дараа дараагийн уралдааны үүд хаалга үргэлж нээлттэйг дуулгая. Та бүхэн маань бүгд ялагч шүү.

“HAPPY ART – HAPPY FAMILY” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ

1 1024x1024
2 1024x1024
33333333 1024x1024
271 1024x1024
tusgai bair 1024x1024
180 1024x1024
175 1024x1024
19 1024x1024
huviin dugaar 3 1024x1024
044 1024x1024
81 1024x1024
12 1024x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.