2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болно

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болно

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн буюу өнөөдрийн хурлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцжээ.

[su_quote]Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоов.Quote[/su_quote]

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31% буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.

Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор боллоо" хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.