Төмөр зам үүсч хөгжсөний 79 жилийн ой тохиож байна

Төмөр зам үүсч хөгжсөний 79 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад төмөр замын салбар  үүсэн хөгжсөний 79 жилийн ойн өдөр тохиож байна. Анх 1938 онд Улаанбаатар - Налайхын хооронд 43 км нарийн төмөр зам тавигдаж, уурын галт тэрэг давхиж эхэлснээс хойш 79 жил өнгөрчээ.

Анхны төмөр замыг барьсан гол зорилго нь Налайхын нүүрсээр нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах явдал байжээ.  Зөвлөлтийн мэргэжилтэн А.Ф.Чайковский, А.Н.Кудряшов, А.М.Кузнецов, И.Н.Коновалов нараар удирдуулсан монголын ажилчид төмөр замыг барьж байгуулж байсан түүхтэй. ЗХУ-ын төмөр замын нэг жилийн курст 1938 онд 50, 1939 онд 63 хүнийг явуулан сургаж бэлтгэсэн нь монгол улсын анхны төмөр замын ажилчид байсан гэдэг. Дэлхийн II дайны үеэр буюу  1938- 1939 онд дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам барьсан нь өнөөгийн Эрээнцав- Баянтүмэн чиглэлийн 268 км зам юм.

1947 оноос хоёр жилийн хугацаанд барьсан Наушки - Улаанбаатарын 400 км зам бол анхны олон улсын чанартай төмөр зам юм. Өдгөө Монголын төмөр замын сүлжээ 1520 км бөгөөд туслах болон салаа замуудыг нэмбэл 1815 км болдог.
“Монголын төмөр замчдын өдөр”-ийн хүрээнд өнөөдөр 13.00 цагаас УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд "Ган зам" дууны хөшөөнд цэцэг өргөнө. Мөн тус дууны үгийг зохиосон төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны амьдрал уран бүтээлийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. 

М.Мягмарсүрэн

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.