Хуримтлалтай Монгол аяны урамшууллын дугаараа хэрхэн шалгах вэ ?
ХХБ-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аян үргэлжилж байна.
Тус аяны ээлжит азтанууд 5 сарын 10-ны өдөр ХХБ-ны фэйсбүүк хуудасны лайваар тодрох юм.
Энэ удаагийн тохиролд 4.01 - 4.30-ны өдрийн хооронд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж нээсэн болон хадгаламждаа нэмсэн 100,000₮ тутамд цуглуулсан эрхээрээ оролцоно.
Нийт 25 харилцагчийг урамшуулах бөгөөд эдгээр харилцагч нар 7 сард тодруулах 1 өрөө байрны эзэн ч болох боломжтой.


- TDB Online аппликейшний УРАМШУУЛАЛ цэс рүү орох.
- Хуримтлалтай Монгол урамшуулалт аяныг сонгох.
- Урамшуулалд хамрагдах эрхийн тоог харан ИЛГЭЭХ товчийг дарснаар урамшууллын дугаар бүртгэлтэй и-мэйл хаягт автоматаар илгээгдэнэ.
- Мөн харилцагч та урамшууллын эрхээ ЭНД дарж шалгах боломжтой.

Урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.