Маргааш/02.14/-аас БНХАУ-ын нэг ч иргэнийг монгол руу нэвтрүүлэхгүй

Маргааш/02.14/-аас БНХАУ-ын нэг ч иргэнийг монгол руу нэвтрүүлэхгүй
Засгийн газар өнөөдөр /2020.02.13/ ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. [Tweet "Хуралдаанаар БНХАУ-аас ирэх бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохоор боллоо"] БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн чиглэлийн нислэг, галт тэрэг, тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох шийдвэрийг маргаашаас буюу хоёрдугаар сарын 14-нөөс эхэлж хэрэгжүүлнэ. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллах юм. Мөн коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор[Tweet "БНХАУ-ын нэг ч иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа"] Улмаар, тус улсын иргэдийг гуравдагч орноос ирсэн ч Монгол улсын хилээр нэвтрүүлэхгүй юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.