Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-г “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

IMG a3bc557f8e4a6bdf547b636b674e94e8 V 1024x682

Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв. Энэхүү айлчлал нь “Гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

IMG c3bd4c085d21df324079e82303f201b1 V 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.