'ХҮН' нам Пүрэв гарагт жагсаал зохион байгуулна

'ХҮН' нам Пүрэв гарагт жагсаал зохион байгуулна

Улсын Их Хурлын гишүүн Тогмидын Доржханд иргэний хувиар “ ӨӨРСДӨӨ өөрчил, үгүй бол ТАР!!!” тайван жагсаалыг 05 дугаар сарын 05-ны өдрийн 12:00 цагт зохион байгуулахаа мэдэгдэж, иргэдээ, залуучуудаа уриаллаа.

            Үндэслэл:

  1. “Өөрсдөө хэмнэ” залуучуудын шаардлагыг Улсын Их хурал хүлээж авсангүй.
  2. Хөгжлийн банкны хулгайтай холбогдсон улс төрчдийн асуудлыг нууцаар хэлэлцэж УИХ хамгаалж үлдлээ.

Тогтолцооны өөрчлөлт гэж юу вэ?

  1. Сонгуулийн тогтолцоог шударга зөв болгож, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх;
  2. Улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор хот болон тулгуур төвүүдийг хөгжүүлэх боломжийг нээх;
  3. Төрийн бүтцийг цомхон болгож аймаг, сумд дүүргийн тоог цөөлж нэгтгэх, зах зээлийг хөгжүүлэх гэх мэт өөрчлөлтүүдийг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар хийхийг шаардлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.