Үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зам даваа хаагдаж болзошгүйг АТҮТ-өөс анхаарууллаа

Үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зам даваа хаагдаж болзошгүйг АТҮТ-өөс анхаарууллаа
Өчигдөр/2020.02.11/-өөс орж эхэлсэн цас зарим нутагт цасан шуурга болж, зам даваа хаагдахад хүрээд байна.  Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их хэмжээний цас орж байна. Иймд баруун чиглэл үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг АТҮТ-өөс онцгойлон анхаарууллаа. [Tweet "Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлэг гаргажээ"] Сэрэмжлүүлэгт: Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих. Түүнчлэн Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээс тухай бүр авч, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг та бүхэнд анхааруулжээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.