УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 11 гишүүн Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороо байгуулах тогтоол өргөн барьжээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 11 гишүүн Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороо байгуулах тогтоол өргөн барьжээ

Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Өнгөрөгч хоёрдугаар сард Хөгжлийн банкны ажлыг хэсэг УИХ-д хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2022.04.13/ Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив.

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороонд дараах 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар болжээ.

Түр хорооны бүрэлдэхүүн:

Д.БАТЛУТ, Э.БАТШУГАР, Б.БАТ-ЭРДЭНЭ, Ж.БАТ-ЭРДЭНЭ, Л.МӨНХБААТАР, Ц.МӨНХЦЭЦЭГ,Ж.СҮХБААТАР, Б.ЭНХБАЯР, Ж.БАТСУУРЬ, Н.ГАНИБАЛ, Т.ДОРЖХАНД НАР БАГТЖЭЭ.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.