Ховд аймаг ирэх 10 жилд 20 сая мод тарьж ургуулна

Ховд аймаг ирэх 10 жилд 20 сая мод тарьж ургуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн газар тариалах эрхлэгчид, идэвхтэн, байгаль хамгаалагчид, ойн аж ахуй эрхлэгчид чууллаа. Нэгдсэн чуулганаар Ховд аймагт үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, ойжуулалт, нөхөн сэргээлт, судалгааны үр дүн, сургамж зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганыг нээж үг хэллээ.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Монгол Улсын оруулах томоохон хувь нэмэр бөгөөд экосистемээ сэргээх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтойг хэлэв.

Мөн үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхдээ автозамыг элсний нүүдлээс хамгаалах, ажлын байх нэмэгдүүлэх, усжуулалтын системтэй болох, ургамал хамгааллын бодис, бордоо үйлдвэрлэх зэргээр бусад салбартайгаа уялдуулах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.

Ховд аймаг ирэх 10 жилд 20 сая мод тарьж, жимс, жимсгэний мод үржүүлгийн талбай байгуулан, шинээр 20 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна.

Тухайлбал жил бүр 3,000 га-гаас дээш талбайн 80 хувьд нь улиас, бургас, хайлаас, шар хуайс зэрэг мод, 1 0 хувьд нь жимс, жимсгэнэ, 10 хувьд нь төрөл бүрийн ногоо, бут сөөг, малын тэжээлийн ургамал тарих юм.

Сум бүр жилд гурваас доошгүй га талбайд мод тарьж, усалгааг цогцоор нь шийдвэрлэн, тус бүр хоёр га мод үржүүлгийн талбайтай болох зорилт тавьжээ. Аймаг жил бүр 50-иас доошгүй хүнийг сургаж бэлтгэх, шон, төмөр тор, бордооны жижиг үйлдвэрийг хөгжүүлэх,  худаг, хөв цөөрөм байгуулах, тарьж ургуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах зэргийг төлөвлөгөөндөө тусгасан байна.

278226459 369288551788943 6368573226083045609 n 1024x683 1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.