Сэтгүүлч Б.Отгон: Ажлаа хийчихлээ!

Сэтгүүлч Б.Отгон: Ажлаа хийчихлээ!

Талбай дээр үнийн өсөлтийн эсрэг суулт хийсний маргааш талхны үнэ 200 төгрөгөөр нэмэгдэв. Тэр олон залуусын тэмцэл, тэсрэлт тэгээд яг юунд хүрэв.

Дарга нар 570, 200-аар ажилдаа ирж очихгүй.Ингээд л болоо юу? Үүнд нь хууртлаа юу? Бүр даажигнаж байгаа юм шиг талбай дээрхи жагсаалын маргааш талхны үнэ 200 төгрөгөөр нэмэгдчихлээ.

Худлаа гэвэл хажуу талынхаа дэлгүүр ороод асуу. Талх тэргүүтэй бүх юмны үнэ нэмэгдчихсэн байгаа. Хэдхэн сарын өмнө 1900 төгрөг байсан 4000 болжээ. Энэ зөвхөн дотооддоо үйлдвэрлэдэг өргөн хэрэглээний хүнсний үнэ.

Импортын барааны үнийн өсөлтийг бүр яриад ч хэрэггүй.Үүний төлөө тэд жагсаагүй ээ. Үнийн өсөлтийг бий болгож байгаа төрийн чадамжгүй, хариуцлагагүй,авлигажсан,ажлаа хийдэггүй тогтолцоог л өөрчлөх гэж залуус жагссан юм. Өнөөдөр энэ шаардлага талбай дээр биш ч бүх Монголчуудын тархинд зүрхэнд хадаастай хэвээр буйг өглөө бүр санагтуан!!!

Аргалж өнгөрөөх биш.

Ажлаа хий!!!

Жагсаал жаргаагүй байгаа шүү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.