Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зөв үү?

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зөв үү?
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэний хувиар цагаан сарын баярыг албан ёсоор цуцлах санал гаргаж буйгаа өөрийн цахим хуудастаа бичжээ.  [Tweet "Учир нь манай урд хөрш БНХАУ-д вирусийн халдвар авсан хүний тоо 3387 болж, нас барсан хүний тоо өмнөх өндрөөс 86-гаар нэмэгдэж 723 болжээ."] Өдөр бүр нас барагсдын тоо 70-80-аар яригдаж, халдвар хурдацтай тархсаар байна. Харин манай улсын ХӨСҮТөвд тусгаарлан сэжиглэсэн 9 хүний хариу сөрөг гарч коронагийн халдвар аваагүй нь тогтоогджээ. [su_quote]Гэвч өнөөдөр/2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд корона вирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагджээ. Тухайн хүн 1 дүгээр сарын 30 нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн байна. Тэрээр өнгөрсөн шөнө 10 гаруй хүний хамт  нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн. [/su_quote] Иймд тэрээр Сар шинийн баярыг хориглох саналыг гаргажээ. Сар шинийн баярын бууз, баншаа хийхээс эхлээд нэг дор олуулаа байх олон нөхцөл, шаардлага гардаг. Энэ нь  өвчний эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй, бид өөрөө өөрсдийгөө хохироосон үйлдэл болно. Тиймээс нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалжээ. Тэрээр уг саналаа албажуулан Засгийн газар, Улсын онцгой комиссийн хурлаар оруулбал ирэх Даваа гаргаас шийдвэр нь гарах юм.    

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.