Орхон аймагт тусгаарлагдсан иргэн Ухань хотоос иржээ

Орхон аймагт тусгаарлагдсан иргэн Ухань хотоос иржээ
  Тухайн иргэн өндөр халуурсан учир өнөө өглөө Өрхийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Улмаар түүнийг тусгаарлаж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн халдвартын тасагт ийг аймгийн эмнэлэгт тусгаарласан бөгөөд тухайн иргэнээс тархвар судлалын асуумж, шинжилгээ авсан байна. [su_quote]Тусгаарлагдаад буй иргэн нь 25 настай, БНХАУ-ын Ухань хотод ачаа тээврийн жолоочоор ажиллаж байгаад иржээ.  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн бөгөөд Эрдэнэт хотод нэг хоносон байна. [/su_quote] Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна. Мөн Дархан-Уул аймагт корона вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээд буй. Дээрх иргэдийн шинжилгээний хариу маргааш/2020.20.06/ тодорхой болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.