Зэвсэгт хүчний 101 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй генерал төрлөө

Зэвсэгт хүчний 101 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй генерал төрлөө

Өнөөдөр Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 101 жилийн ой тохиож байна. Зэвсэгт хүчний түүхэнд анх удаа цэргийн дээд "Генерал" цолыг эмэгтэй алба хаагчид олголоо.

Генерал Г.Болор хамгийн анхны эмэгтэй 6 сонсогчийн нэгээс эхлээд НҮБ-ын энхийг сахиулах штабт ажилласан анхны эмэгтэй оффицер, АНУ-ын нисэх хүчний команд штабын коллеж төгссөн анхны монгол эмэгтэй,  хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч гэх мэт анхдагч олон үйлийн эзэн болжээ.  

275005522 365417505454214 6099547522597883902 n 1536x1025 1 1024x683

Зэвсэгт хүчний 101 жилийн түүхэнд 200 очим генерал цолтон төрсний дотор түүхэндээ анх удаа ийнхүү эмэгтэй хүн цэргийн дээд цол олгож байгаа нь эмэгтэй хүмүүс зэвсэгт хүчний салбарт эрчүүдийн ижил үүрэг гүйцэтгэж, энэ салбарын хөгжилд том хувь нэмэрээ оруулж байгаагийн илэрхийлэл гэж олон нийт үзэж байна.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний өдрийг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны 32 дугаар хурлын тогтоолоор баталж, “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг. Харин 2011 онд УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.