Хөгжлийн банк МАН-ын шоу биш юм бол амлалтаа биелүүл!

Хөгжлийн банк МАН-ын шоу биш юм бол амлалтаа биелүүл!

Хөгжлийн банкийг хариуцагч Б.Жавхланг илчилсэн чинь МАН-ын "Өөд нь хаясан чулуу өөрийн чинь толгой дээр буучихсан уу? "

"Хадгаламж зээлийн хоршооны дампуурлын хэргийг сануулья. Баахан хоршоо дампууруулангуутаа эздийнх нь хөрөнгийг үнэгүйдүүлж, улс төрчид, цагдаа, шүүхийн шийдвэр, хууль хяналтынхан хуваагаад идчихсэн.

Хохирогчдын хохирлыг төр даасан болоод өнгөрсөн. Хөгжлийн банкийг бас л эрх баригчид гэнэт зарлаж, дундуур нь мэдэн будилж мэдэгдэл гаргаж, гол дүрийн жүжигчдийг сонгож, дургүй хүмүүсээ намаас хөөх улмаар хөрөнгийг нь хураах тухай ярьж эхлэх нь эргэлзээ төрүүлэв.

Нэгэн танил "Уг нь Хөгжлийн банкны хэрэг сайхан явж байсан чинь чи Сангийн сайд Б.Жавхланг гаргаж ирээд хамаг төлөвлөгөөг нь нураачихлаа гэсэн утгатай зүйлийг ярив. Хөгжлийн банкны зээлдэгч улс төрчдөөс нэг хэсгийг нь зарлаад нөгөө хэсгийг нь нуух зорилготой байжээ. Үүнийгээ ч нарийн төлөвлөж, мэдээллийг нь ХЭН ХААНААС ЯАЖ өгөх бүх зүйл төлөвлөгдсөн байжээ. Гэтэл дундуур нь мань мэтийн төлөвлөлгөөнд ороогүй нөхөд орж ирээд, өөрсдийг нь ичлээд тавьчихжээ.

Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр бууна гэж тэр л дээ. Бүр зээлдэгчдээс эрх баригчдын дургүй хүмүүсийг зарлаад заримыг нь нуугаад үлдсэн байвал яах уу?

Тухайлбал:

Хөгжлийн банкны нэг захирлын ангийн найзын "Мавангүй гэж компаний жагсаалтаас ор тас алга болчихсон.Ж.Эрдэнэбат тэргүүтэй алтны нинжа нарын компаниудын зориулалтын бусаар авсан зээлийг дуугарч байгаа хүн надаас өөр алга. Хотын дарга Д. Сумьяабазар хаана сугарч үлдэв? Нөгөө хөгжлийн банкны хэргийг өмчлөгчид энэ хэргийн талаар авиа ч гарахгүй.

Энэ бүхэн Хөгжлийн банк МАН-ын өнөөгийн эрх баригчид өрсөлдөгчдөө замаасаа зайлуулж, өөрсдөө ээлж дараагүй хаан суух гэсэн ЗАХИАЛГА байсан гэх эргэлзээг надад төрүүлж эхлэв.

Гэхдээ би Хөгжлийн банкны луйварчдыг илчлэх нь үүнээс чухал зүйл гэж бодож буй учраас энэ бүхнийг үл тоож , нуугаад үлдснийг нь илчлээд явахаас өөр арга алга.Гэхдээ надад хийж бүтээж, олон хүнийг ажлын байраар хангаж яваа үндэсний үйлдвэрүүдийг луйвардах цагаан захтай дээрэмчдийн гүйцэтгэгч болох вий гэсэн болгоомжлол төрж байна.

Зүгээр л шударга байцгаая!!! Болдоггүй юм уу? МАН хэлсэн амандаа хүрч хулгайчдаа алагчилалгүйгээр илчил, бас намаасаа хөө?

Сэтгүүлч Б.Отгон

275541049 503984897757539 8797750286587090718 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.