27 сая хүн амтай Тайвань улсын “HUR” охидын хамтлагтай гэрээ байгуулсан Монгол охин
Б.Сарантуяа гэх даруухан Монгол охин Зүүн өмнөд Азийн энтертайнмэнт ертөнцөд өрсөлдөн, олон мянган охидоос шалгарч дэбют дуучин болж чаджээ.
Өдгөө 23 настай Б.Сарантуяа Тайвань улсад бизнесийн чиглэлээр суралцаж байхдаа тус улсын үндэсний том шоу нэвтрүүлэгт оролцож, улмаар Тайванийн “HUR” охидын хамтлагийн гишүүн болж, хамтран ажиллаж эхэлсэн байна.

Тайвань улсад сүүлийн 20 жилд охидын хамтлаг амжилттай гарч ирсэн тохиолдол тун ховор. Харин "HUR" хамтлаг нийт Тайваньчуудыг шуугилж байна. Тус хамтлаг 6 хүний бүрэлдэхүүнтэй. Нэг жилийн хугацаанд бие даасан нэг цомог гаргасан бөгөөд клипүүд нь хэдийн олны анхааралд өртсөн байна. Мөн гаргасан уран бүтээлүүд нь чартуудыг тэргүүлж эхэлжээ.


“HUR” хамтлагийн бүрэлдэхүүнд Монгол охин байгаа нь Тайваньчууд тус хамтлагийг илүү таатай хүлээж авсан ажээ.


“HUR” охидын хамтлаг хэдийн өөрсдийн гэсэн шүтэн бишрэгчтэй болсон төдийгүй цаашид Азийн тивийн энтермайнмэнт зах зээлд өрсөлдөх томоохон зорилт тавин уран бүтээлээ туурвиж байна.
Тус хамтлагын клипүүдтэй танилц:
HUR – Weirdo ft.G5SH (Official Music Video) [CHT/JP/ESP/ENG/TH/VN/KR/MGL/IT] – YouTube
HUR首張專輯-Revelation-台北場簽唱會完整演出版本|⚡HUR OFFICIAL – YouTube
HUR – Pain Killer (Official Music Video) [JP/ESP/ENG/TH/KH/VN/MGL/KR] – YouTube
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.