“ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР-2022” Болж байна Э.Баттулга: “Аялал жуулчлал ба бүргэдийн баяр ” сэдэвт эрдэм шинжлгээний бага хурлыг зохион байгуулдаг боллоо
Энэхүү ”Хаврын Бүргэдийн баяр”-ын хөтөлбөрт жуулчдыг татахуйц олон сонирхолтой арга хэмжээ байдгийн зэрэгцээ баярын арга хэмжээг угтаж иргэдэд танин мэдэхүй, байгаль орчин, экологи, аялал жуулчлалын боловсролыг олгох “Аялал жуучлал ба бүргэдийн баяр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг болсоныг онцолмоор байна. Учир нь эрдэм шинжилгээний бага хурлаар шувуу судлаач эрдэмтдийн судалгаа, мэдээллийг сонсож, цармын бүргэдийг хамгаалах асуудлыг хэлэлцдэг юм. Энэ дашрамд шувуу судлаач эрдэмтдийн багтай хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлье.
Бүргэдийн баярын гол зорилго нь казах үндэстэнүүдийн уламжлалт соёлын хэлбэр болох ан авдаа цармын бүргэдийг ашигладаг зан заншлыг сэргээж, хойч үедээ өвлүүлэн үлдээж, түүнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож дотоод гадаадын жуулчдад сурталчлахад чиглэгдсэн байдаг.
Улсын хэмжээгээр өнөөдрийн байдлаар 400 гаруй бүргэдчин байдгаас 80 хувь нь 30-70 насны хүмүүс байна. Мөн эмэгтэй бүргэдчдийн тоо ч нэмэгдэж байна. 2016 онд 19 настай охин Т.Айшолпаны тухай Холивудад АНУ-ын уран бүтээлчид баримтат кино хийж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Манай бүргэдчид гол төлөв хүн бүр 1-7 бүргэд, зарим нь 50 хүртэл бүргэд тэжээдэг ч гэсэн мэдээлэл байна. Бүргэд ба бүргэдчин хоёрын харилцаа буюу эзнээ дуулгавартай сонсох бүргэд, түүний сүрлэг дэвэлт, ан барьж буй байдлыг үзэж сонирхох гадаад, дотоодын жуулчдын тоо жил бүр өсөн нэмэгдсээр байна.
2019 онд “Хаврын бүргэдийн баяр”-т 200 гаруй, Бугат сумын “Бүргэдийн баяр”-т 1000 гаруй гадаадын жуулчин ирж байсан бол 2020 онд цар тахлын хүнд үе байсан хэдий ч Баян-Өлгий аймагт 25000 дотоодын жуулчид ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 4.2 дахин өсжээ.
Ингээд Юнескогийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэгдсэн шувуучлахуйн уламжлалт зан үйлийг бүрнээ харуулдаг “Хаврын бүргэдийн баяр”-ыг удирдан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аубикер, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон Монголын Бүргэдчидийн холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв, нийслэлийн Аялал жуулчлалын газарт БОАЖЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна” гэсэн юм.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.