Дараах тохиолдолд хилээр гарахыг зөвшөөрлөө
Корона вирусийн халдар гарсантай холбогдуулан Засгийн газраас БНХАУ-тай хиллэж буй хилийн боомтуудыг 2020 оны гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Гэхдээ Онцгой комиссоос хорио цээрийн үед зайлшгүй шалтгаанаар БНХАУ руу зорчих тохиолдолд хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргажээ.
Гадаад улсад урт хугацаагаар амьдрах эрхтэй байнгын оршин суудаг, ажиллаж, суралцдаг бөгөөд Монгол Улсад түр зорчин ирээд байгаа болон хүндэтгэн үзэх шалтгаантай, дараах шаардлага хангасан иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх аж. Үүнд:
- БНХАУ-д байнга оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, суралцдаг Монгол Улсын иргэдийг Засгийн газрын тогтоолын дагуу хилийн боомтын нэвтрэх хөдөлгөөнийг хэвийн болтол эргэж ирэхгүй тохиолдолд баталгаа гаргуулж, тухайн иргэнийг нэг удаа агаарын болон төмөр замаар улсын хил нэвтрүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.