12 дугаар ангийн 300сурагчыг ЭЕШ-д бэлтгэх зорилгоор цахим давталгад хамруулна

12 дугаар ангийн  300сурагчыг  ЭЕШ-д бэлтгэх зорилгоор  цахим давталгад хамруулна

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Сайн сургууль таны дэргэд ТББ”-тай хамтарч 12 дугаар ангийн 300 сурагчийг Элсэлтийн Ерөнхий шалгалт буюу ЭЕШ-д цахим хэлбэрээр давтлага өгч бэлдэхээр боллоо.

Энэ хүрээнд талууд санамж бичигт гарын үсэг зурсан. Сурагчдын цахим сургалтын зардлыг дүүргээс бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд 3 сарын турш цахим давтлагад хамруулах юм. ЭЕШ өгсний дараа тухайн сурагчдын авсан оноонд харьцуулалт хийж цаашид цахим давтлагыг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.

Хэрэв сурагчдыг цахим давтлагад хамруулж ЭЕШ-д амжилттай хамруулсан тохиолдолд уг ажлыг цаашид дүүргийн хэмжээнд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.Ингэснээр Баянзүрх дүүрэгт сурч боловсорч байгаа сурагчид ЭЕШ-д өндөр оноо авч, хүссэн сургуульдаа хамрагдахаас эхлээд чадварлаг, оюунлаг боловсон хүчин бий болох боломж бүрдэнэ.

Баянзүрх дүүрэг.

275366351 368536961802858 1719170669790482732 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.