Корона вирусээр нас барагсдын тоо 132-т хүрчээ
Өнгөрсөн оны 12-р сарын 31-нд БНХАУ-ын Ухань хотод гарсан корона вирусээр халдварлагчдын тоо 6098 болж нас барсан хүн 132 болжээ. Энэ долоо хоног эхлэхэд нас барсан хүний тоо 80 байсан бол гурав хоногийн дотор 52-оор нэмэгджээ. Улмаар БНХАУ-аас гадна дэлхийн 12 улсад корона вирусийн халдвар бүртгэгджээ.
Манай улс корона вирусийн халдвараас сэргийлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авсаар байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, дугуйлан секц, олон нийтийг хамарсан бүх үйл ажиллагааг зогсоосон бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ч хангаж ажиллаж байна.
Хэрэв халдвар гарсан тохиолдолд тусгаарлан эмчлэх 50 ортой тасгийг ХӨСҮТ дээр гаргасан бол вирус оношлуурын аппаратыг ч авчраад байгаа юм.
Манайд вирусын халдвар бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх сонор сэрэмжээ алдаж болохгүйг ЭМЯ-аас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.