ГХЯ: Харьков хотоос 23 иргэнээ татахаар ажиллаж байна

ГХЯ: Харьков хотоос 23 иргэнээ татахаар ажиллаж байна

Манай улсын ГХЯ нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотоос 23 иргэнээ татахаар ажиллаж байгаа ажээ.

Украинд байнга оршин суудаг иргэд болох 24 монгол иргэн 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байгаа бөгөөд ЭСЯ-ны ажилтнууд иргэдээ хил дээрээс тосч аван Варшавт хүргэж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар /2022.02.27/ 3 иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.

[su_quote]QuoteМөн Киевээс 5, Кировоградаас 2, Одессаас 3 иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна.[/su_quote]

Манайхаас гадна тус улсад сурч, амьдарч буй гадада иргэдийн талаарх мэдээллийг мөн хүргэж байна.

Хятад

Хятадын 6000 гаруй иргэд Украйнд гацсан бөгөөд Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотуудад амьдардаг. Дийлэнх нь оюутнууд. Украйн дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдсэнээр тус улс иргэдээ чартер нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаа нь тодорхойгүй байна. Тус ЭСЯ-наас иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ сайн нөөцлөхийг зөвлөсөн. Хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг зөвлөсөн.

БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун 2 дугаар сарын 27-ны өдөр Хятад иргэдийг Украйнаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусч, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн байна.

Энэтхэг

Энэтхэгийн дор хаяж 15,000 иргэн Украйнд гацсан бөгөөд тус улсын Засгийн газар иргэдээ авахаар Украйнтай хөрш зэргэлдээ Румьн, Унгар, Польш, Словак улсуудтай ажиллаж байгаа аж.Одоогийн байдлаар тус улс эхний 250 гаруй иргэнээ 2 дугаар сарын 27-ны өдөр Румыний нийслэл Бухарестаас чартер нислэгээр авсан бөгөөд хоёр дахь ээлжний 219 иргэнийг 2 дугаар сарын 28-ны өдөр авах ажээ.

АНУ, Их Британи, Япон зэрэг улсууд дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс өөрсдийн дипломатууд болон тэдний гэр бүлийг Украйнаас гаргасан байна. Мөн иргэдээ дайн эхлэх шинж тэмдэг мэдэгдэх үеэс тус улсаас гарахыг зөвлөсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.