Б.Эрдэнэбат: Манай Засгийн газар өнгөрсөн хугацаанд бариулна гэж баталгаа гаргасан орон сууцнаасаа нэгийг ч бариулах захиалга өгөөгүй
Социалист нийгмийн үед Улаанбаатар хотыг бүхэлд нь барьсан Байшин үйлдвэрлэх комбинатыг Эрэл групп 1994 онд дуудлага худалдаагаар хувьчилж авсан билээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэх үүднээс онд Хөгжлийн банкнаас 14 сая доллар буюу тухайн үеийн ханшаар 20 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ нь нийт санхүүжилтийн гуравны нэг юм.
Улаанбаатар хотыг агаар хөрсний бохирдлоос салгахын тулд орон сууцжуулах төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс манайд энэ зээлийг өгсөн. Хөгжлийн банк олон улсын зах зээл дээр бонд гаргаж, мөнгө босгосон ч тухайн үед Монгол улсад хөгжлийн төсөл байхгүй байсан.
Ингээд зарим бизнес эрхлэгчдэд санал тавьсан. 2013 оны 4-р сард Улаанбаатар хотын захиргаанаас гэр хорооллыг барилгажуулахын тулд хамтран ажиллах хуралд урьж, БҮК-ийг өвөл зунгүй барилга барьдаг орчин үеийн технологид шилжүүлэх санал тавьж байсан. Энэ саналыг үндэслэж манайх тоног төхөөрөмжөө шинэчлэхээр болж 2013 оны 5-р сард УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс бүрдсэн бондын зөвлөлийн хурлаар орж, манай төсөл дэмжигдсэн.
Засгийн газрын тогтоолч гарч, Иргэдийг орон сууцжуулахын тулд БҮК-д 14 сая хүртэл ам доллартай тэнцэх төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжлүүлэхийг зөвшөөрсөн. Улсын төсвөөр хийж байгаа бүх барилга, бүтээн байгуулалтыг БҮК-ээр хийлгэнэ гэсэн баталгааг Барилга хот байгуулалтын сайд манайд өгсөн.Уг албан бичигт жил бүр 150,000 м кв-аас доошгүй талбай бүхий орон сууцны барилга байгууламжууд, 5000 айлын орон сууц захиалан тухайн үеийн ханшаар худалдаж авахаа төр батлан даасан.
Энэ бүхэн дээр үндэслэж 2013 оны 8-р сард Хөгжлийн банкнаас манайх 14 сая долларын зээл авсан.Бусад санхүүжилтээ Олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгож Байшин үйлдвэрлэх комбинатын тоног төхөөрөмжийг Европ стандартаар иж бүрэн шинэчилсэн. Оны шилдэг бүтээн байгуулалт болсныг онцолж төр шагналаа хүртэл өгсөн. Харамсалтай нь манай Засгийн газар өнгөрсөн хугацаанд бариулна гэж баталгаа гаргасан орон сууцнаасаа нэгийг ч бариулах захиалга өгөөгүй.
Үйлдвэр ажиллаж эхэлснээр орон сууц, амины хаус хорооллыг маш богино хугацаанд,орчин үеийн стандартаар барина. Орон сууцыг цутгаж биш хавтангаар барих учраас орон сууцны зах зээлийн үнэ ч буурах боломжтой юм. Хамгийн гол нь Улаанбаатар хотыг маш богино хугацаанд орон сууцжуулснаар агаар, хөрсний бохирдол гээд маш олон асуудлыг шийдэх байлаа.
Засгийн газар өөрийн гаргасан баталгаагаа биелүүлж, улсын төсвөөр баригдах бүтээн байгуулалтыг манайд өгсөн бол бид ном ёсоороо ажиллаж Хөгжлийн банкны зээлийг хугацаанд нь төлөх байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.