Сэтгүүлч Б.Отгон: Авлигын хамгийн том үүр уурхай нь ТӨРИЙН ХУДАЛДАН АВАЛТ!

Сэтгүүлч Б.Отгон: Авлигын хамгийн том үүр уурхай нь ТӨРИЙН ХУДАЛДАН АВАЛТ!

Төрийн байгууллага болон төрийн өмчит компаниудаас зарласан томоохон үнийн дүнтэй ажлын тендер, худалдан авалтад төрийн авлигын 70-80 хувь нь явдаг. Цахилгаан станцын дарга асан нэг нөхрийн авлигын хэргийг шийдсэн шүүхийн шийдвэрийг харлаа.

Томоохон дүнтэй тендерийг хамаарал бүхий компанидаа өгөх, эсвэл үнийн дүнгийн хувиар Тохирч авлига өгч чадсан компани л тендерт шалгардаг нь Бичигдээгүй хууль ажээ. Үнэлгээний хороо-ныхон түрийвч нэгтэй учраас тендэрт хэнийг шалгаруулах дохио л хүлээнэ.

Тендерийн үнийн дүн өсөхийн хирээр авах авлигын хэмжээ өсөх учраас янз бүрийн шалтаг олж байгаад үнийн дүн өсгөх ч энүүхэнд. Чингис хааны музейн барилгыг гэхэд төсөвлөснөөс хэд дахин нэмсэн.

Эрдэнэс таван толгой компани гэхэд баяжуулах үйлдвэрийн тендерээ БНХАУ-ын хоорондоо нэгдмэл сонирхолтой компанид олгосон нь Баригдаж, хүчингүй болсон. Илт хууль зөрчсөн тендэр шалгаруулалт явуулсны төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй.

Дараагийн хууль бус, авлига өгсөнд л өгөх тендер лүү ханцуй шамлан оржээ. Эрдэнэс тавантолгой-н боловсруулах үйлдвэр рүү Загийн хоолой-оос ус татах хоолойн тендер зарласан ч олон нийтэд ил тод биш.

Авлига зууч нь аль хэдийн яваад эхэлжээ. Төрөөс зарласан томоохон үнийн дүнтэй тендер тойрсон авлигын сүлжээ заншил, хэм хэмжээ болтлоо төрд тогтжээ. Энэ Чөтгөрийн тойрог-оос гарахын тулд төрийн томоохон үнийн дүнтэй тендер, худалдан авалтад мэргэжлийн холбоодыг оролцуулж, олон нийтийн хяналтад оруулж байж л авлигыг бууруулж чадна.

Өөр гарц байхгүй.

274566132 493905815432114 1472759852545133368 n 1024x770

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.