Баянзүрх дүүрэг сургагч багштай боллоо

Баянзүрх дүүрэг сургагч багштай боллоо

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Илтгэх индрийн ирээдүй ТББ хамтарч дүүргийн хэмжээнд "Сургагч багш" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ"Сургагч багш хөтөлбөрийг санаачилсан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд онцгойлон талархал илэрхийлье. Мөн хамтарч ажилласан Илтгэх индрийн ирээдүй ТББ-ын хамт олонд баярлалаа. Өмнө нь дүүргийн хэмжээнд сургагч багш бэлдэж, үүний хүрээнд иргэдэд шаардлагатай сургалтуудыг орж, хамтарч ажиллаж байсан удаагүй. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр залуус төрд дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо нээлттэй илэрхийлэх зэргээс эхлээд олон ач холбогдолтой" гэсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 8 залууг нэг жилийн турш бэлдсэн бөгөөд тэд албан ёсоор сургагч багш болсон. Бэлтгэгдсэн сургагч багш нарын хувьд дүүргийн бүх хороодын иргэдэд төрөл бүрийн сургалтуудыг үнэ төлбөргүй орно гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

274365600 358989346090953 1524906714036951587 n 1 1024x683
274298313 358989292757625 584872206715827022 n 1 1024x683
274554350 358989232757631 1125668382283692157 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.