Хөгжлийн банкны захирлууд 20-35 саяар гадаадад ЗУГААЛСАН баримт!

Хөгжлийн банкны захирлууд 20-35 саяар гадаадад ЗУГААЛСАН баримт!

2018.01.25-нд Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Даажамба, Гүйцэтгэх захирал Б.Батбаяр,Дэд захирал Б.Чойжилжалбуу нар Хонгконгт бөөнөөрөө албан томилолтоор ажиллажээ.

Энэ томилолтод зориулж 23,6 сая төгрөгийг ТУЗ-ын дарга Б.Даажамба өөрөө гарын үсэг зурж Хөгжлийн банкнаас гаргасан байна. Дээрхи томилолтод өвөл нь хамрагдсан дэд захирал Б.Чойжилжалбуу тэр зундаа АНУ-ын Вашингтон хотод албан томилолтоор ажиллахдаа 32,4 сая төгрөг зарцуулжээ.

Энэ мэтээр Хөгжлийн банкны удирдлагууд ээлж дараалан гадаадад томилолт нэрээр зугаалсан ба нэг удаагийн томилолтын зардалд 20-35 сая төгрөг зарцуулсан байна.

Хөгжлийн банкны шилэн данснаас харвал 2018 оны 7-р сарын гүйлгээний ихэнхи нь Хөгжлийн банкны дарга, мэргэлжилтнүүдийн гадаад томилолтын тийзний үнэд зориулагджээ. Хэрвээ дээрхи удирдлагууд үнэхээр гадны туршлагыг судалж,дүрмийн дагуу ажилласан бол Хөгжлийн банк өнөөдөр дампуурлын ирмэгт ирэхгүй байлаа. Эдгээр удирдлагууд бүгд тухайн үеийн УИХ, ЗГ-ын гишүүдийн дэмжлэгээр томилогдсон төлөөний хүмүүс байлаа .

ТУЗ-ын дарга Б.Даамжамба, Гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ойрын хүмүүс бол дэд захирал Б.Чойжилжалбуу нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын 10 жилийн ангийн найз нь юм.

274212548 491657832323579 5086918860045220491 n
274270405 491657745656921 4914038671687212644 n
274314115 491657968990232 1385951755643259439 n 1024x555

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.