Эх орондоо байж,гадныханд дээрэлхүүлэх эвий монголын бизнесмэнүүд!

Эх орондоо байж,гадныханд дээрэлхүүлэх эвий монголын бизнесмэнүүд!

Хонконгийн хөрөнгө оруулалттай “Шангрила Улаанбаатар” ХХК түрээслэгчдээ “хөөж ” гаргасан нь энэ.Энэ дүр зургийг хараад үнэхээр дургүй хүрч байна. Энэ Монгол улсад Монгол хүн эзэн юм уу, Эсвэл харийнхан эзэн юм уу?

Гэрээний маргаан гарсан байж болно. Хууль дүрмээр нь шийдэхийн оронд хүний өмч хөрөнгийг ингэж болдог юм уу? Монголчууд гадныхан гэхээр нь соёлтой, дүрэм журмаа ягштал баримталдаг гэж ойлгодог.

Гэвч тийм биш. Шангри-Ла олон улсын сүлжээ зочид буудлын Улаанбаатар дахь салбар нь “Олон улсын стандарт”, “Шангри-Лагийн гэрээ” гэсэн гоё нэрийн дор бизнес эрхлэгчдийн эрхэнд халдаж, өөрсдөдөө давуу эрх олгосон гэрээ хийдэг ажээ.

Түрээслэгчийнхээ орлогын тайланг сар бүр авдаг.Тухайн бизнес ашигтай ажиллаж эхлэнгүүт нь талбайг нь булааж, ижил төрлийн бизнес оруулдаг жишиг тогтоогоод байна.

Тухайлбал:

Шангри-Ла худалдааны төвийг дөнгөж баригдаад хов хоосон обьект байхад нь 2016 онд “Skywalker ресторан лоунж” 1-р давхарт өөрсдөө засвараа хийгээд орсон байна. Шинээр үйлчлүүлэгчийн урсгал татах, брэнд үйлчилгээ бий болгох гэж 5 жил чардайсны эцэст арай гэж жигдрэх гэтэл “ түрээсийн хугацаа дууссан” хэмээн хааж лацдажээ.

Түрээслэгч компани ковидын хөл хориогоор 137 хоног ажиллаагүй, сул зогссон ч түрээсээ 100% төлсөөр ирснээс гадна ажилчидаа цалинжуулсаар цар тахлын ард гарчээ. Арай гэж ажил нь эхэлтэл хаасан байна. Түрээсийн хугацаа дууссан ч Ковидын хөл хориогоор алдсан цаг хугацаагаа ядаж нөхөж сунгах санал тавьсан ч татгалзсан байна. Эцэст нь шүүхэд хандаад байна.

Уг нь Монгол улсын иргэний хуульд:

“Түрээслэгч нь, түрээсийн хугацаагаа сунгах хүсэлт гаргавал давуу эрхтэйгээр сунгана” гэсэн заалт бий. Мөн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад 3 удаа дур мэдэн ЛАЦ-тай хаалгыг шөнөөр онгойлгоод хамаг эд хөрөнгийг нь зөөж гаргажээ.

Хөргөгчинд байсан хүнс нь хадгалалтын горим алдагдаж, ашиглах аргагүй болгожээ.“Шангрила Улаанбаатар” ХХК гэх гадны хөрөнгө оруулалттай компани Монголын компаниудыг дураараа дарамталж давуу эрх эдэлсээр байх уу?

Монгол хүн уг нь энэ эх орны эзэн нь юм шүү!!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.