Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна
Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яам хамтарсан асуудал оруулж, хэлэлцүүлсэн байна. Энэ хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар болсон байна. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой байх ажээ.
Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлт тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах зорилготой юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.