Зээл авсан үйлдвэрлэгч, хулгайч хоёрыг ялгахгүй, хэлмэгдүүлж болохгүй

Зээл авсан үйлдвэрлэгч, хулгайч хоёрыг ялгахгүй,  хэлмэгдүүлж  болохгүй

Олон нийт Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудаас хоёр компаний өмөөрөөд байхаар нь судалж үзлээ. Үнэхээр өмөөрөх үндэслэл байна.Хөгжлийн банкнаас зээл авсан 75 компаний бүгд л импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэр байгуулна, ажлын байр бий болгоно гэсэн амлалттайгаар зээл авсан.

Өнөөдөр ихэнхи нь зээлээ огт төлөөгүй. Төлөөд явж байгаа нь ч бий. Гэхдээ яг үйлдвэр барьсан нь хэд вэ? Гээд тоолоод үзвэл гарын 5 хуруунд л багтана. Хамгийн бодитойгоор, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэр байгуулсан нь олны өмөөрөөд байгаа “Монполимент”,”МАК” хоёр нь үнэн аж.

Хятадаас орж ирдэг бараануудаас Замын -Үүд дээр хамгийн их оочир дараалал үүсгэдэг байсан нь барилгын гол түүхий эд цемент байлаа. Тус хоёр компани тус бүртээ говьд цементийн үйлдвэр барьж чадснаар Монгол улс Хятадын цементийн хараат байдлаас гарсан.

Харамсалтай нь энэ хоёр компанид Хөгжлийн банк доллараар зээл өгсөн. Тухайн үед 1300 төгрөг байсан доллар өнөөдөр 2850 болж 2 дахин өсчээ. Зөвхөн долларын ханшийн зөрүүнээс Монполимент, МАК хоёр бараг 100 тэрбумыг илүү төлөхөөр болжээ. Мэдээж үндсэн хүүгээ төлнө.

Дээрээс нь ханшийн зөрүүнээс үүссэн алдагдлыг төлнө гэдэг олон хүнийг цалинжуулж яваа компаний хувьд том дарамт. Долларын ханшийн өсөлтөд зээл авсан компани ямар ч буруугүй. Харин мөнгөний бодлогоо барьж чадаагүй төр буюу Монгол банкны алдаа. Уг нь олон улсын зарчмаар бол долларын ханшийн зөрүүнээс болсон алдагдлыг ард иргэд, компанид үүрүүлдэггүй. Манайд бол эсрэгээрээ “Доллараар зээл авсан хохь чинь” гээд хаях жишээтэй.

Монгол банк 2000 оноос эхлээд улс төржиж, алт диллерийн хэрэг, эрдэнэсийн сангаа тоносон дээрэм луйврын газар болсныг бүгд мэднэ.

Үйлдвэрлэгчиддээ ингэж харгис хандахаар Монголд хэн үйлдвэр барих билээ. Харин зээл аваад үйлдвэр барих нь байтугай тоосго ч бариагүй компаниуд олон бий. Мэдээж улс төрчдийн халаасны компаниуд.

Зарим нь бүр Хөгжлийн банкны мөнгөөр сонгуульдаж, эрх мэдэлд хүрсэн нь ч бий. Хөгжлийн банкны асуудал бол Монголын эдийн засгийн тогтолцооны гажуудал, төрийн эрх нь хулгайч, тонуулчдын гарт шилжсний хамгийн том нотолгоо мөн.

Хөгжлийн банк улсаа хөгжүүлэх биш харин улс төрчдийн халбага, шанаганыхаа хэмжээгээр хутгаж идэх бэлэн хоол болсон нь зээлдэгчдийн жагсаалтаас харагдаж байна.

Эдэнтэй тэмцэж, авсан зээлийг нь төлүүлж, үүрэх ёстой ялыг нь үүрүүлж, цаашид эрх баригчид нь өөрсдөө улсын төсвөө тонодог, улс орноо өрөнд оруулдаг гаж тогтолцоог бүр мөсөн халах ёстой.

Харин бүгдийг хомроглож болохгүй.

Гарын таван хуруунд багтах үндэсний үйлдвэр барьж, гадны хараат байдлаас гаргаж, олон мянган ажлын байр бий болгож яваа үйлдвэрлэгчидээ хулгайчуудтайгаа адилтган нугаслаж болохгүй.

Олон нийт нь харин ч улс төрчдөөсөө ухаантай юм.

273597166 318193817018800 7873584546018784931 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.