Эрчим хүчний ажилтны баярыг тэмдэглэлээ

Эрчим хүчний ажилтны баярыг тэмдэглэлээ
Жил бүрийн 8-р сарын гурав дахь долоо хоногийн ням гарагийг Эрчим хүчний ажилтны баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ дагуу Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн хамт олон Эрчим хүчний ажилтны баярын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Эрчим хүчний ажилтны баярын өдөрлөгөөр үндэсний бөхийн барилдаан, сур харваа, сээр цохих тэмцээн зэргийг зохион байгуулж, нэг өдрийг инээд, баяслаар дүүрэн өнгөрүүллээ. Хүчит 32 бөхийн барилдаанд Сүхбаатар салбарын бөх монтёр Э.Анхбаяр түрүүлж, ЦШС цехийн бөх монтёр Н.Насанбаатар үзүүрлэлээ. Харин сурын харвааны эрэгтэй төрөлд: Зуухан цехийн машинч Г.Эрдэнэбилэг түрүүлж, Инженерийн албаны ээлжийн инженер Б.Даваажаргал 2-р байр, К-ДХА цехийн инженер Б.Содхүү 3-р байр эзэлсэн. Эмэгтэй сурын харваанд: Инженерийн албаны ээлжийн инженер А.Энхзаяа түрүүлж,  Дорнод салбарын байцаагч монтёр Ж.Эрдэнэсувд 2-р байр, Зуухан цехийн машинч Ц.Одонтунгалаг 3-р байр эзэллээ. Сээр цохих тэмцээнд: ДШС цехийн засварчин С.Чулуундорж түрүүлж, ТДЦ-ийн  засварчин Б.Энхтайван, Сүхбаатар салбарын монтёр Ш.Зоригтбаатар нар 2-р байр эзэлсэн юм. Ажилтнуудын дунд явуулсан хонжворт сугалааны супер хонжвор БНХАУ-ын Бээжин, Бэйдайхө хотуудаар аялах эрхийг Цахилгаан цехийн РХА-ийн инженер Г.Энхбаяр хожсон бөгөөд Notebook, гар утас, 50’000-100’000₮ зэргийг хожих нийт 13 азтан шалгарууллаа. DSC 0142 300x200 DSC 0024 300x200 DSC 0168 300x200  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.