Эрчим хүчний нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа

Эрчим хүчний нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа
“ДБЭХС” ТӨХКомпани 2019 оны 04, 05 дугаар сард Дорнод аймгийн 13 сум, нийт багуудаар "Эрчим хүчний нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулж ажиллалаа. Монгол улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Эрчим хүчний яам 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холбогдуулж дээрх үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг танилцуулах, эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлэх, үр ашиг, хэмнэлтийг олон нийтэд ойлгуулах зорилгоор зохион байгуулсан юм. Харин 2019 оны 06 дугаар сарын 21-нээс Хэрлэн сумын 11 багт "Эрчим хүчний нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулж байна. Эрчим хүчний нээлттэй хаалганы өдөрлөгөөр дараах үйлчилгээ үзүүлнэ. -ЦЭХ-ний аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгөх -ЦЭХ-ний ухаалаг тоолуурын талаар танилцуулах -MN сайтыг сурталчлах таниулах -Эрчим хүч хэмнэлтийн талаар зөвлөгөө өгөх -Тоолуурын заалт харах, холболт шалгах /220в/ -Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ шинэчлэх, сунгах -Эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтийн талаарх мэдээллүүдийг хүргэнэ. DSC 1038 300x200  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.