БЗД-ийн ИТХ 2021 онд 462 захирамжлалын баримт бичгийг батлан гаргажээ
Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар ажилласан цагаас хойш 1 жилийн хугацаанд нийт 3050 гаруй иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж тодорхой хэмжээнд асуудлыг шийдвэрлэж, холбогдох бүх шатны байгууллагад уламжисан талаар ИТХ-ын дарга А.Баяр мэдээлжээ.
[su_quote] Мөн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт 5 хурлын тогтоол, тэргүүлэгчдийн тогтоол 42, хурлын даргын захирамж 92, ажлын албаны даргын тушаал 323 зэрэг нийт 462 захирамжлалын баримт бичгийг батлан гаргажээ. Quote[/su_quote]
Үүгээр зогсохгүй өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл дүүргийн төлөөлөгч, удирдлагуудтай хамтарч түүхэндээ анх удаа Баянзүрх дүүргийг хөгжүүлэх хөгжлийн богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө буюу "Хөгжлийн зураглал 2030" бодлогын баримт бичгийг бэлэн болгож дуусгалаа. Ингэснээр бид өнгөрсөн хугацаанд үүссэн хөгжлийн хоцрогдлыг арилгаж, Баянзүрх дүүргийг Нийслэлийн манлайлагч дүүрэг байлгах том зорилт тавьж 2022 оныг "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ"-ын жил болгон зарлалаа.
Эдгээр хийх ажил бүрд иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал. Тиймээс иргэд та бүхэн дүүрэг орон нутагтайгаа илүү ойр ажиллаж, санал хүсэлтээ тогтмол илэрхийлж, уялдаатай ажиллаарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.