Н.Баярмөнх: 2022 он төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн, иргэнээ дэмжсэн, сонссон, бүтээн байгуулалтын ажил ундарсан жил байх болно

Н.Баярмөнх: 2022 он төрийн үйлчилгээний  хүртээмжийг нэмэгдүүлсэн, иргэнээ дэмжсэн, сонссон, бүтээн байгуулалтын ажил ундарсан жил байх болно

2021 он буюу "ДЭМЖИХ ЖИЛ"-ийн хүрээнд цар тахлын амаргүй цаг үед тохижилт бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээг иргэддээ хурдан шуурхай хүргэх, төрийн хүнд суртлыг үгүй хийх, иргэн бүрд хүрч ажиллах, иргэдээ вакцинжуулах, шаардлагатай нөөц боломжийг нэмэгдүүлэх зэрэг иргэндээ ээлтэй, нээлттэй дүүрэг болгохын төлөө олон ажлыг хийж эхлүүлж, хийж хэрэгжүүлсэн жил байлаа.

Ирж буй 2022 он Баянзүрхчүүдийн хувьд "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ"-ын жил байх бөгөөд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлсэн, иргэнээ дэмжсэн, сонссон, бүтээн байгуулалт, тохижилтын ажил ундарсан Онцгой жил байх болно.

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл дүүргийн төлөөлөгч, удирдлагууд бүх шатанд уялдаатай ажиллаж түүхэндээ анх удаа дүүргээ 2030 он хүртэл хөгжүүлэх "ХӨГЖЛИЙН ЗУРАГЛАЛ-2030" бодлогын баримт бичгийг боловсруулж дууслаа. Бидний хийж хэрэгжүүлэх ажил, дэс дарааллын дагуу хийгдэж, иргэдийн өмнө тулгамдсан түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, иргэдэд шаардлагатай ногоон байгууламжийг барьж байгуулах, "Жишиг хороо, гудамж" бий болгох, Байгаль орчноо хамгаалах, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, аж ахуй нэгжүүдээ дэмжих, зэрэг томоохон ажлуудыг бүх шатанд нэг зорилготойгоор хийж хэрэгжүүлнэ.

Үүнд иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс та бүхэн дүүрэг орон нутагтайгаа илүү ойр байж, санал хүсэлтээ тогтмол илэрхийлж, хамтран ажиллаарай.

Баянзүрхчүүд хамтдаа хүчтэй!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.