Алт тушаалт 3,1 тонноор буурчээ

Алт тушаалт 3,1 тонноор буурчээ

Монгол банкнаас алтны нөөц болоод гадаад вадютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор "Эх орны алтаа Эрдэнэсийн сандаа" аяныг өнгөрсөн 4-р сараас 10-р сарын 1-нийг хүртэл зарласан. Гэвч алт тушаалт энэ 9-р сарын байдлаар өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй гарчээ.

[su_quote]Монгол банкнаас өгсөн мэдээллээр оны эхний 9 сард 11.2 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 14.3 тонн үнэт металл худалдан авснаас 3.1 тонноор бага буюу 22%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ.[/su_quote] Монголбанк  9 дүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31.4 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 104 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.1 тонн үнэт металл худалдан авч байснаас 694 кг-аар буурсан үзүүлэлттэй байна. GoldSeptember1 300x193График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг) GoldSeptember2 300x193График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.