12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нийт 341 тээврийн хэрэгслийг Эрээний хилээр шалган нэвтрүүлжээ
Замын-Үүд хилийн боомтын орох чиглэлд 2021 оны 12 дугаар сарын 26-27-ны өдрийн 19.00-03.40 цагийн хооронд ачаатай-61, импорт -69, нийт-130 автомашиныг хилийн хяналтын байгууллагуудтай хамтран халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин шалган нэвтрүүлсэн болно.
Хятадын талын Эрээн боомтод гацсан машинуудыг татан авах ажлыг 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлснээс хойш нийтдээ 341 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлээд байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.