Томуугийн вакцин хийж байна

Томуугийн вакцин хийж байна
Хүйтний улирал эхэлж томуугийн вирус дэгддэг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун  вакциныг хүлээн авчээ.  Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхэлсэн байна. Вакциныг ургаан сартайгаас  гурван нас хүртэлх хүүхэд 0.25 мл тарилгаар, гурваас дээш настай хүүхэд болон насанд хүрэгчид 0.5 мл тарилгаар тус тус нэг удаа булчинд тариулах аж. Өмнө нь ханиад томуугийн вакцин огт хийлгээгүй, халдвар авч байгаагүй есөөс доош насны хүүхдэд давтан хийлгэж болно. Бусад тохиолдолд давтан тун хийдэггүй байна. Вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногийн дараа дархлаа тогтдог байна. [su_quote]Иргэн та хүсвэл улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетад 8.30-14.30 цагийн хооронд хийж байгаа бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм байна.[/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.