'Ид шидийн уут' аяны хүрээнд 8000 гаруй хүүхдийг баярлуулжээ

'Ид шидийн уут' аяны хүрээнд 8000 гаруй хүүхдийг баярлуулжээ

Ид шидийн уут аяны талаар зохион байгуулагч Ч.Ганжавхлан мэдээлэл оруулжээ.

Ч.Ганжавхал:

-Ид шидийн уут 2021 амжилттай өндөрлөлөө. Их ажлын ард санаа амарч чадахгүй өвлийн өвөө нь их л гүн бодол тээгээд цас мөснийхөө орон руу буцлаа. Бараг 2 сарын өмнөөс бэлдсэн "Ид шидийн уут" аян маань 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдав. Олон мянган сайхан сэтгэлтэй Монголчуудын "Хайраар" биелж тоолвол хэдэн арван мянга, бүртгэвэл 8000 гаруй хүүхдэд бодитоор хүрч очин хэдэн зуун цасан охин, жолооч, алиалагч, сайн дурынхны багтайгаар "Хайрыг" түгээв. Ил харагдахаас хүүхдийн баяр баясгалан, бэлэг дурсамж. Гүн агуулгадаа "Хүүхдүүдээ эргэж очсон" маш том хүүхэд хамгааллын ажил явагдав. Маш их бодит мэдээллийг цуглуулж "Нэг удаа биш" ажил хийх эх сурвалжаа бүртгэв.

Өмнө нь тус аяны талаар өөр бодолтой байдаг байсан олон шинэ хүмүүс, жолооч, алиалагч гээд өөрсдөө явж үзэн тэр гуу жалгыг туулан, тэр бүх нөхцөл байдлыг мэдэрч, үзэж, ойлгосны талаар "Аан энэ чинь ийм учиртай байсан юм байна" гэдэг үгсийг хэлж байлаа. Аймаг орон нутаг, дэлхий даяар тархан суусан бүх Монголчуудын хандиваар биелсэн ид шид учираас тэдэндээ онцгой талархах нь зүйтэй билээ. Та бүхэн маш сайхан үйлс хийсэн шүү. Хэдийгээр сайн муу зүйл хоршин оршдог ч сайны төлөө хүмүүс олон байгаа нь гайхалтай, бас гэрэлтэй.

Эцэст нь өвлийн өвгөний зүгээс бүх эцэг эхчүүддээ, томчууд хүүхдүүддээ захиж хэлэхэд өдөр бүр хүүхдийн баяр, өдөр бүр шинэ жил мэт тэднийгээ хайрлаж анхаарч баярлуулж, хүмүүжүүлж өсгөөрэй, тэгвэл бүх зүйл аяндаа сайхан болох болно шүү хүүхдүүдээ. Аз жаргалыг, эрүүлийг хүсье !

Ид шидийн уут 2021

269698830 4803189219763547 589035270998730103 n
269743906 4803189239763545 2367229424904618553 n
269807105 4803189236430212 3709113376271077888 n

269845678 4803189396430196 6385592639921290982 n
267720879 3450455648412337 8229276684468272358 n 1024x683
269868154 4803188753096927 6950789425144631709 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.