Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөнө
Улсын онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч гурав хоног тусгаарлана. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авна.
Тусгаарлан ажиглах байранд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.