Эрээнд гацсан ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизмыг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэжээ

Эрээнд гацсан ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизмыг  хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэжээ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг 3 хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

[su_quote] Хятадын тал 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажлыг эхлүүлж, 20-ны өдөр ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэжээ. Quote[/su_quote]

Улмаар манай талаас 21-ний өдрийн 08.00-15.10 цагийн хооронд ачаатай 61 тээврийн хэрэгсэл буюу нийт 2786 тн ачаа /барилгын материал 26 машин (1276 тн), гэр ахуйн бараа 4 машин (80 тн), хүнс 2 машин (47 тн), бэхжүүлэгч 1 машин (67 тн), бодис 2 машин (111 тн), тоног ттөхөөрөмж 2 машин (69 тн), төрөл бүрийн бараа 24 машин (965 тн)/ ачсан тээврийн хэрэгсэл болон 38 импортын шинэ автомашин, механизм /автобус, суудлын машин, ачааны машин, эксковатор/-ыг татан авах ажлыг зохион байгуулсан байна. Мөн өдрөө үдээс хойш хилийн дундын бүс “0” цэгийн чингэлэг ачих-буулгах талбайг ариутгаж, 22-ны өдөр хятадын тал үлдсэн тээврийн хэрэгслийг хүргэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн болгосон байна.

[su_quote] Эрээн боомтын Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн ПГУ шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгдсэн олон нийтэд мэдэгдсэн байна. Quote[/su_quote]

Эрээн хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн газраас 22-ны өдөр “0” цэгт ариутгал хийж, бүтэн өдөр өнжүүлж 23-ны өдөр үлдсэн машиныг “0” цэгт хүргэх талаар мэдэгдсэн байна.

269883385 486703486375614 1990626315502551296 n 1024x576
269197829 623036568898004 8628154217603252570 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.