БЗД-ийн шилдэг сургуулиудад хүндэтгэл үзүүллээ

БЗД-ийн шилдэг сургуулиудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын хэмжээнд 2021 онд 12 дугаар анги төгсөгч 40618 шалгуулагч 10 хичээлээр Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгсөн. Үүнээс Нийслэлийн хамгийн их хүн ажиллаж, амьдардаг Баянзүрх дүүргээс 3028 сурагч Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгсөн байна. Шалгалтын үр дүнд Баянзүрх дүүргээс хамгийн өндөр оноог буюу 800 оноог авсан 30 гаруй сурагч авсан. Энэ үзүүлэлтээр Баянзүрх дүүрэг Улс, Нийслэлийн хэмжээнд 2 дугаарт шалгарчээ.

Тэгвэл Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, дүүрэг орон нутгийн удирдлагууд дүүргийн шилдэг 8 сургуулийн удирдлагуудыг хүлээн авч, батламж гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Шилдэг 8 сургуулиас Оюунлаг сургууль нь улсын хэмжээнд нэгдүгээр байранд орсон бол Шинэ Монгол, Олонлог, Уудам Монгол, 33, 84, 14, 133 дугаар сургуулиуд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлтээр дүүрэгтээ шилдгээр шалгарчээ.

269742105 323421349647753 1501378744593224416 n 1024x683
269756662 323421369647751 2039105279927668414 n 1024x683
269783006 323421186314436 5202019941062909419 n 1024x683
269815226 323421292981092 5133594124722801064 n 1024x683

Энэ үеэр ирэх онуудад боловсролын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж, хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлж, 3 ээлжээр хичээллэх явдлыг зогсооно гэдгийг УИХ-ын гишүүд хэлж, боловсролын салбараа үргэлж дэмжиж, уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.