Сэлэнгэ аймагт баавгай буудахыг зөвшөөрчээ

Сэлэнгэ аймагт баавгай буудахыг зөвшөөрчээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт гэх газарт энэ сарын 1-2-нд шилжих үүрээр гэртээ унтаж байсан аав хүү хоёрыг баавгай барьсан хэрэг гарсан юм. Баавгайнд бариулсан аав, хүү хоёрын биеийн зарим хэсэг газарт булаастай байсныг цагдаагийн мөрдлөгийн явцад олсон байдаг. Уг хэрэгтэй холбогдуулан Сэлэнгэ ймгийн цагдаагийн даргаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж буй. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрсөн байна. Өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баавгайг агнаж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу сум тавьж үргээж байжээ. Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Баавгайн үймүүлсэн гэр... 2c665daecf1e97fc3e9c63784419a176464d8eb9 300x175 72202767 500414647465172 6107532044252741632 n 300x225  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.